С.Ганбаатар Эх орончдын нэгдсэн эвслийг сонгов

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ээс Дархан-Уул аймгийн 43 дугаар тойрогт нэр дэвшихээр болжээ.

Эх Орончдын Нэгдсэн Нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн Намууд хамтран “Эх орончдын нэгдсэн эвсэл” байгуулан сонгуульд оролцохоор бүртгүүлсэн.

С.Ганбаатар 2012 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж гишүүн болсон бол өдгөө 2016 оны сонгуулийн өмнө багагүй шуугиан дэгдээж амжлаа. Тэрээр ХҮН намын даргаар сонгогдож, улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд ч өрсөлдөнө хэмээн итгэл дүүрэн байсан С.Ганбаатарыг ХҮН-аас гарсны дараа АН, МАН-аас нэр дэвшүүлэх урилгын талаар шуум гарсан. Гэтэлтэрээр үхэж байсан ч МАНАН-г сонгохгүй гэж эрс шийдэмгий дуугарсан юм. Мөн түүнийг Г.Уянгын "Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам"-аас нэр дэвших байх гэсэн таамаглал ч явж байлаа. Тэгвэл түүний эцсийн шийдвэр нь "Эх орончдын нэгдсэн эвсэл" болж, тэрээр Дархан-Уул аймгийн 43-р тойрогт АН-ын М.Сономпил, МАН-ын Б.Баттөмөр, МАХН-ын Ж.Сүхбаатар нартай өрсөлдөхөөр боллоо.
"Эх Орончдын Нэгдсэн Эвсэл"-ийн Удирдах зөвлөлийн хурал энэ сарын 25-ны өдөр хуралдаж,нэр дэвшигчдээ тодруулсан байна. Тус эвслээс 2016 оны УИХ-ийн сонгуулийн- 1-р тойрогт хуульч С.Заяадэлгэр- 10-р тойрогт түүхч М.Болормаа- 43-р тойрогт УИХ-ын гишүүн С.Ганбаатар- 51-р тойрогт Эх орончдын Нэгдсэн Намын дарга Г.Ганбат- 55-р тойрогт Доктор Т.Баярхүү- 57-р тойрогт мэргэжлийн боксын дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэв- 62-р тойрогт Хүний их эмч М.Чимгээ- 63-р тойрогт Хамуг Монгол Хөдөлмөрийн Намын дарга Ц.Шинэбаяр- 72-р тойрогт Эрх зүйч Б.Ганэрдэнэ нар нэр дэвшинэ.Ю.Халиун

Сүр дуулиантайгаар гарч ирсэн ХҮН намын даргаар сонгогдож, сонгуульд хүч оролцож, цаашаа Ерөнхийлөгчийн сонгуульд ч үзээд алдана гэсэн итгэл дүүрэн байсан С.Ганбаатар "томоожоогүй" намын дотоод будлианаас болж намаа орхиход хүрсэн билээ. Улмаар АН, МАН-аас урилга хүлээж авсан хэмээх шуугианы дараа "Үхэж байсан ч энэ хоёр намын хаяаг түшихгүй" гэж мэдэгдсэн билээ.

Түүнийг Г.Уянгын "Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам"-аас нэр дэвших байх гэсэн таамаглал байсан ч "Эх орончдын нэгдсэн эвлэл"-ийг сонгон Дархан-Уул аймгийн 43-р тойрогт АН-ын М.Сономпил, МАН-ын Б.Баттөмөр, МАХН-ын Ж.Сүхбаатар нартай халз үзэхээр болжээ. - See more at: http://www.wikimon.mn/content/68719.shtml #sthash.UZKQsVVl.dpuf

СЭТГЭГДЭЛ БИЧИХ