Дээд шүүх ИЗНН-ыг сонгуульд оролцуулахаар шийдвэрлэжээ

Сонгуулийн ерөнхий хорооноос ИЗНН-ын УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахаас татгалзаж, нэр дэвшигчдийг бүртгээгүй. Энэ нь эрх зүйн хувьд үндэслэлгүй гэж тус намынхан мэдэгдэл хийж байсан.
Тэгвэл Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Иргэний зориг ногоон намын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцжээ.
Нэхэмжлэгч ИЗНН-аас СЕХ-ны 2016 оны тавдугаар сарын 02-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, тус намыг 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-нд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан аж.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2016 оны тавдугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм байна.
Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар мөн хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, СЕХ-ны тавдугаар сарын 02-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, тус намыг 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-д даалгаж шийдвэрлэжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ