СЕХ бие даагчдын материалыг хүлээн авч байна

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслийн нэр дэвшигчдийн материалыг өчигдөр авч дууссан. Харин бие даагчдын баримт бичгийг өчигдрөөс эхлэн хүлээн авч байгаа юм.
Одоогийн байдлаар 20 гаруй бие даагч баримт бичгээ хүлээлгэн өгөөд байгаа юм. Сонгуулийн Ерөнхий хорооны даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийг журмын дагуу бүрдлээр нь хүлээн авсны дараа тэдгээрийг нягтлан шалгана. Тус хороо нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг ирэх сарын 06-ны дотор шийдвэрлэж тогтоол гаргах юм.
Бие даагчид ирэх сарын нэгний дотор багтаан баримт бичгээ ирүүлэх ёстой аж. Маргааш хэдийгээр бүх нийтийн амралтын өдөр ч СЕХ хуулийн дагуу ажиллах болно.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ