ЭМСЯ-ны ТНБД-аар А.Эрдэнэтуяаг томиллоо

Эрүүл мэнд, спортын яамны удирдлагуудөнөөдөрТөрийн нарийн бичгийн даргаар томилогдсонА.Эрдэнэтуяагхүлээнавч уулзаж,ажилд нь амжилт хүслээ.

Уулзалтаар яамны зүгээс бодлогын түвшинд хийж хэрэгжүүлж байгааажил болоод цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа товч мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа баг болж ажиллах боломж олгосон С.Ламбаа сайддаа баярлалаа. Богино хугацаанд олон ажлыг амжуулжажиллах болно гэлээ.

Төрийн нарийн бичгийн даргаартомилогдсон А.Эрдэнэтуяагийн хувьд салбараа мэддэг өмнө нь жил гаруйн хугацаанд энэ албыг хашиж байсантуршлагатай нэгэн юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ