Нэр дэвшигчдийн үнэмлэхийг маргааш гардуулна

Улсын Их Хурлын 2016 оны сонгуульдоролцохоор бүртгэгдсэн 11 нам, гурван эвсэлхуульд заасан хугацаанд багтаан нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгөөд буй. Харин СЕХ-ноос нам, эвслээс болон бие даан нэрээ дэвшүүлж буй нэр дэвшигчдийг маргааш батламжилна. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.9-д заасны дагуу бүртгэгдсэн нэр дэвшигчийн үнэмлэхийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр буюу маргааш Төрийн ордны "Их танхим"-д гардуулахюм.
Сонгуулийн Ерөнхий Хороо нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг өнөөдрийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд одоогоор 69 бие даан нэр дэвшигчдийг албан ёсоор зарлаад байна.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ