Ерөнхий сайд Ротари байгууллагын Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Олон улсын Ротари байгууллагын Ерөнхийлөгч, ноён К.Р. Равиндран тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Ротари клубүүд нийгмийн төрөл бүрийн чиглэлээр хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүнд Засгийн газар талархаж байдгийг онцлон тэмдэглээд олон улсын ротаричуудын сайн санааны үйлсийг цаашид ч манай төр, засгийн байгууллагууддэмжих болно гэлээ.
Одоогийн байдлаар Монголд 16 Ротари клуб үйл ажиллагаа явуулж, эрүүл мэнд, боловсрол, эх нялхсын эрүүл мэнд, байгаль орчин, цэвэр ус зэрэг чиглэлээр олон арван төсөл хэрэгжүүлж, үр шимийгнь манай олон мянган иргэн хүртээд байгаа юм.
Ротари клубүүдийн Монгол дахь үйл ажиллагаатай танилцахаарманай оронд хүрэлцэн ирээд байгаа Шри Ланка улсын иргэн, ноён К.Р. Равиндран Олон Улсын Ротари байгууллагын 2016 оны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Олон улсын Ротарийн дээд чуулган Сөүл хотноо өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулагдсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ