“Мэдээллийн цаг"-т Гадаад хэргийн сайд оролцлоо

Энэ оны 6 дугаар сарын 5-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри Монголд Улсад хийсэн албан ёсны айлчлал, Японы Гадаад хэргийн сайдын урилгаар Л.Пүрэвсүрэн сайд 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Япон Улсад хийсэн албан ёсны айлчлал, 2016 оны 6 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд УИХ-ын дарга З.Энхболдын Япон Улсад хийсэн ажлын айлчлал болон Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд Эбрахим Рахимпур 6 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын тухай сайд Л.Пүрэвсүрэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Монгол Улс АНУ-тай Олон Улсын худалдаа хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах талаарх хоёр улс хоорондын хэлэлцээрийг 2013 онд байгуулсан бөгөөд УИХ энэхүү хэлэлцээрийг соёрхон баталсан боловч хэзээ хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл өнөөдөр Мэдээллийн цагийн үеэр энэ оны долдугаар сараас эхлээд шинэ Захиргааны хууль хүчин төгөлдөр болж, зарим журмууд гарна. Энэ журам хэрэгжсэний үндсэн дээр энэ гэрээ хэрэгжих боломжтой болж байгаа юм гэдгийг салбарын сайд дурдлаа.
Түүнчлэн 5 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болсон Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах ажлыг хэсгийн уулзалт, 6 дугаар сарын 7-ны энэ өдөр Улаанбаатар хотноо ГХЯ-нд зохион байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийн Хамтарсан хорооны анхдугаар хурал болон 6 дугаар сарын 8-ны өдөр Бээжинд болох Монгол, Орос, Хятадын Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалт, 6 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Улаанбаатарт болох АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын тухай мэдээлэл өгөв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ