Сонгуулийн сурталчилгаа эхэллээ

Орон даяар нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ. Тодруулбал, 2016 оны УИХ-ын 76 суудлын төлөө 12 нам, 3 эвслийн 429 нэр дэвшигч, 69 бие даагч, нийт 498 хүн өрсөлдөхөөр өнөөдөр сонгуулийнхаа сурталчилгааг эхлүүлж байна. Нэр дэвшигчдийн 215 нь аймаг орон нутагт, 283 нь нийслэлийн тойрогт өрсөлдөх юм. Дээрх нэр дэвшигчдийн 129 нь эмэгтэй хэмээн СЕХ-ноос мэдэгдэв.

Улс төрийн намуудаас АН, МАН тойрог бүрт нэг буюу 76 хүн, МАХН 71,Тусгаар тогтнол, эв нэгдлийн эвсэл 44, Бүгд найрамдах нам 36, Иргэний хөдөлгөөний нам 27, Социал Демократ нам 17, ИЗНН 15, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч болоод Хаан сонголт эвсэл тус бүр есөн нэр дэвшигчийг тус бүр дэвшүүлж буй юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ