УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн сонгуулийн сурталчилгааны нээлт боллоо

УИХ-ын сонгуулийн 53-р тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн сонгуулийн сурталчилгааны нээлт өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар жанжины цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Баянзүрхчүүд дөрвөн жилийн өмнө Ж.Батзанданг Монгол улсын хэмжээнд хамгийн өндөр саналаар УИХ-ийн гишүүнээр сонгож байсан.Иргэд энэ удаад ч гэсэн эрхэм гишүүндээ итгэл үзүүлнэ гэдгээ илэрхийлж байлаа. Иргэдийн зүгээс эрхэм гишүүнд хандаж иргэдтэйгээ үргэлж уулзаж, тэднийхээ дуу хоолойг сонсон хууль тогтоомжуудад тусгаж, тулгарсан бэрхшээлийг нь цаг алдалгүй шийдэж өгч ирсэнийг нь өндөр үнэлж байгаагаа уламжиллаа.
Батзандан хэлэхдээ “Итгэл үзүүлж байгаа Баянзүрхчүүддээ талархаж байна. Та бүхнийхээ дуу хоолой болж, шударга үнэний төлөө хичээж ирлээ. Иргэд түмэн та бүхний маань хэлж байгаа үг, захиж байгаа зөвлөгөө тань надад маш их эрч хүч, итгэлийг өгдөг. Мөн оффшорчидтой тэмцэх, хээл хахуулийн эсрэг зогсоход иргэд олон та бүгд маань ар тал минь болж байдаг. Шударга ёсыг тогтоох, шударга үнэний төлөө явж буй энэ жанжин шугамдаа хатуу зогсч байгаа, цаашдаа ч ийм байна” хэмээн онцлон хэллээ.
Баянзүрхчүүд шударга үнэний төлөө дуу хоолой болж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах үзэл санааг тээж яваарай гэж Батзанданд захилаа.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ