МАН сонгуулийн нээлтээ хийлээ

Улс төрийн сонгуулийн тоолуур гүйж эхэллээ. Одоо улс төрийн намууд хуулийн хүрээнд өрсөлдөх боломж нээгдэж байна. Сонгуулийн нээлт гэдэг чухал. Угаас бэлгэдэл, ач холбогдлыг Монголчууд ихэд чухалчилдаг билээ. Жилийн явдлыг мандах нарны өнгөөр шинждэг Монголчуудад нээлт гэдэг үргэлж анхаарлын төвд байдаг.

Монгол Ардын Намын 76 нэр дэвшигчийг СЕХ батламжилсан юм. Ийнхүү Монгол Ардын Нам сонгуулийн нээлтээ зохион байгуулж, нээлтийн үйл ажиллагааны зохион байгуулалт, тайз дэлгэц гээд бүх зүйлийг нарийн төлөвлөжээ. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Монгол Ардын Намын дарга М.Энхболд үг хэлж, нэр дэвшигчдэд ялалт, амжилтыг хүссэн юм.

Иргэн та хандив өргөхдөө

Сонгуулийн тухайн хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу:

50.1.1 Иргэнгурван сая төгрөг хүртэл /регистерийн дугаар/

50.1.2 Хуулийн этгээд арван таван сая төгрөг хүртэл /регистерийн дугаар/

Сонгуулийн тухай хуулийн 40.3 д:

... “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг банкинд нээлгэсэн, сонгуулийн зардлын дансанд энэ хуульд заасан журмын дагуу төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулна” гэсэн заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын дансыг нээсэн тул намын гишүүд, дэмжигчид, дэмжигч байгууллага, иргэд хандив өргөхийг хүсье.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ