Хөвсгөлийн АН-ын сурталчилгааны нээлт өнгөлөг байлаа

УИХ-ын болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. Энэ сарын 28 хүртэл 18 хоногт улс төрийн намууд болон нэр дэвшигчид өөрсдийгөө хэн нь хэн бэ гэдгийг тойргийн сонгогчдод танилцуулах учиртай.
Урьд өмнөх жилүүдэд урлаг спортын том хэмжээний арга хэмжээтэй нүсэр эхэлдэг байсан сурталчилгаа өнөө жил тунч ажин түжин эхэлж байгаа билээ.
Тухайлбал, АН-ынхан өнөөдөр төв намын сонгуулийн сурталчилгаа биш Нийслэлийн иргэдийн хуралд өрсөлдөж буй баг хамт олон нээлтээ хийсэн юм.
Тэгвэл өнөө жил тун ч өнгөлөг буй АН-ынхны хувьд хөдөө орон нутаг, нийслэлийн дүүргүүдэд нэр дэвшигч бүр өөрсдийн нээлтээ хийлээ.
Тэгвэл хамгийн нүсэр гэж хэлж болохуйц нээлт Хөвсгөл аймагт болсон сурагтай.
Ардчиллын өлгий нутаг гэгддэг Хөвсгөл аймагт АН-ын нэр хүнд унаж байсан цаг саяхан. Нам нь дотроо хоёр хуваагдаж байсан ч тэд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчиллын өлгий нутаг шүү гэдгээ харуулж байсан билээ.
Энэ удаад ч тэд ирэх сонгуулиар бид илүү байна гэдгээ харуулж, тун ч эв нэгдэлтэйгээр нээлтээ хийлээ. Хөвсгөл аймагт өнөө жил УИХ-ын сонгуульд чадварлаг улстөрч болох П.Цагаан, Ц.Оюунгэрэл, Б.Эрдэнэбат нар очсон бөгөөд АН-ын сонголт хөвсгөлчүүдэд тун ч их таалагджээ. Сурталчилгааны нээлтийн фото агшинаас уншигч таньд хүргэе. 




Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ