Д.Алтанхуяг тойрогтоо ажиллаж байна

НИТХ-ийн сонгуульд Чингэлтэй дүүргийн 41-р тойрог буюу 13, 14, 15-р хороонд Ардчилсан намаас нэр дэвшигч Дагвын Алтанхуяг тойрогтоо ажиллаж байна. Түүний хувьд энэ хорооныхон хэзээний танилууд. Тэр утгаараа нэр дэвшигч иргэдтэй нүүр тулсан уулзалт хийж байгаа юм. Иргэдийн хувьд зундаа хөрсний бохирдолтой, өвөлдөө утаа униар ихтэй, эрүүл амьдрах орчноо сайжруулахыг хүсч байгаагаа хамгийн ихээр илэрхийлж байлаа. Д.Алтанхуяг Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсны хувьд иргэдийг тохилог орон сууцтай болгох Ардчилсан намын хөтөлбөрийг гардан хэрэгжүүлж байгаа хүмүүсийн нэг. Тийм ч учраас гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг илүү эрчимжүүлэх нь чухлыг онцолж байлаа. Түүнээс гадна иргэд өөрийн амьдарч байгаа орчиндоо дэд бүтцийг хангаж чадвал ус зөөх, түлээ нүүрс түлэх гачаалаас гарч цаашилбал утаа, хөрсний бохирдол буурахад том хөшүүрэг болно гэдгийг онцолж байлаа. Мөн тэрээр

-2016-2020 онд иргэддээ санал болгож буй 5+ мөрийн хөтөлбөр бол өмнө нь хэрэгжүүлж байсан 5а хөтөлбөрөө үргэлжлүүлж байгаа онцгой хөтөлбөр. Үүнд хэд хэдэн чухал хөтөлбөр орсон бөгөөд захиргааны эрх мэдлийг доош нь буулгаж иргэд рүү шилжүүлэх, санхүүгийн эрх мэдлийг иргэдэд өгөх хөтөлбөрийг голчилж оруулсан хэмээн танилцуулж байлаа.

41-р тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Алтанхуягийн сонгуулийн штаб

СЭТГЭГДЭЛ БИЧИХ