Ж.Батзанданд Баянзүрхчүүд дахин итгэл хүлээлгэж байна

УИХ-ын сонгуулийн 53-р тойрогт АН-аас нэр дэвшигч Ж.Батзандан өнөөдөр БЗД-ийн 12 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзаж, өөрийн ажлын тайлан болон сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.

Иргэдийн зүгээс тус хороонд дахин төлөвлөлтийн ажлууд хийгдэж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Өнгө­рсөн дөрвөн жилд Баянзүрх дүүргийн иргэд сонгогчдын итгэлийг хүлээн сонгогдож, олон бэрхшээлтэй асуудлыг анхаарч ажилласныг олон иргэд сайшааж байв. Үүний зэрэгцээ дахин төлөвлөлтөнд хамрагдаагүй айлуудыг “Сайн хашаа” хөтөлбөрт хамруулж иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулахад анхаарч ажиллахыг хүслээ. Уулзалтын төгсгөлд иргэд хэлэхдээ, сонгогчидтойгоо байнга уулзаж, санал сэтгэгдлийг сонсон ард түмний дуу хоолой болж ирснийг нь онцолж байсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан иргэдийн тавьсан асуултанд хариулахдаа “Иргэд олныхоо итгэлийг ямагт ажлаар хариулахыг хичээж байдаг. Үргэлж ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах болно” гэдгээ илэрхийллээ хэмээн УИХ-ын 53-р тойрогт АН-аас нэр дэвшигч Ж.Батзандангийн сонгуулийн штабаас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ