АН-аас зургаан гишүүнийг хасав

Ардчилсан намын дарга З.Энхболд өчигдөр тус намын зургаан гишүүнийг намаасаа хасах тушаал гаргалаа. Тэднийг ийн хассан шалтгааныг намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх дүрэм журам, холбогдох бусад шийдвэрийг дагаж мөрдөөгүй, сонгуульд бусад намаас болон бие даан нэр дэвшиж буй учир ийм шийдвэрийг гаргасан хэмээн тайлбарлаж байна. Тиймээс намаас хасагдсан гишүүдийг тухайн шатны намын болон сонгуульт гишүүний бүртгэлээс хасахаар болжээ.

Ардчилсан намаас хасагдсан гишүүд:

1. Батбаярын Мөнхболор /Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн/

2. Лхагваагийн Цандэлэг /Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн/

3. Насирын Самат /Баян-Өлгий аймгийн АН-ын гишүүн/

4. Чангаагийн Бямбаа /Орхон аймгийн АН-ын гишүүн/

5. Төмөрбаатарын Хасбаатар /Нийслэлийн Сүхбаатар дүүргийн АН-ын гишүүн/

6. Хадбаатарын Золжаргал /Нийслэлийн Сүхбаатар дүүргийн АН-ын гишүүн/

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ