Ж.Батзандан гишүүн тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр БЗД-ийн 13 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилд хийсэн өөрийн ажлын тайланг болон мөрийн хөтөлбөрөө иргэд сонгогчдод танилцуулав.
Танилцуулгын эхэнд Ж.Батзандан хэлэхдээ, өнгөрсөн дөрвөн жилд 82000 өрх орон сууцанд орж, 3405 км авто зам тавигдсан. 573000 хүн ажилласан жилээ нэмэгдүүлснээс гадна, сайн оюутан хөтөлбөр, эрчим хүчийг нэмэгдүүлсэн зэрэг ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8, 5 хувийн ипотекийн зээл, 10 хувийн малчны зээл, 5 хувийн “Сайн хашаа” хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж эхэлснийг дуулгав. Мөн ирэх дөрвөн жилд хийх бүтээн байгуулалтуудыг дурдаад иргэдээс санал хүсэлтийг нь сонсож хариулт өгсөн юм.

БЗД-ийн 13 дугаар хорооны иргэн:
Өнгөрсөн жилүүдэд сонгогдсон гишүүдийг иргэд бүгд дэмжиж гаргаж байсан үнэн. Гэтэл тэд манай хороонд ямар ч үр бүтээлтэй хүний нүдэнд торох ажил хийгээгүй гэж хэлнэ. Өнгөрсөн удаагийн сонгуульд бид Ж.Батзандан таныг сонгож гаргахдаа шударга байгаарай ард түмнийхээ эрхийг хамгаалж, үзэл бодлыг нь дамжуулаарай гэж сонгосон. Өнөөдөр эргээд харахад бид зөв хүнийг төлөөлүүлжээ гэж дүгнэж байна. Ж.Батзандан гишүүнийг чуулганы танхимд яг чухал үед бүр загатнасан газар маажсан юм шиг голыг нь олж хэлдэгт баярлаж байна. Тэр Тосонбумбын нурууны хуулийг батлах гэж байхад тэр хүүг онцолж байсан. Их зөв. Чуулганы тэр том танхимд болохгүй бүтэхгүйг шүүмжилж сэхээрүүлж байдаг хүчтэй үг шигээ урмын үгийгтөөрч будилсан ард иргэддээ хэлж сэхээрүүлж өгөөч ээ гэж хүсмээр байна.

БЗД-ийн 13 дугаар хорооны иргэн:
Дахин төлөвлөлт дэд бүтцийн шугам сүлжээний ажлууд манай хороонд анх эхэлсэн. Ажил нь хэсэг зогсож иргэдийг нилээдгүй шуугиулсан. Таны ажлын тайланд энэ ажил зогсолтгүй үргэлжлэх болсныг дуулаад баяртай байна. Дараагаар нь манай энэ хавийн хүүхдүүд 14-р сургуульд явдаг. Хэзээ энэ сургууль ашиглалтанд орж хүүхдүүд маань шөнө орой хүйтэн сэрүүнд автобус дамжиж явдгаа болих вэ? Ж.Батзандан гишүүнд хандаж хэлэхэд, таны үг дэндүү шударга дэндүү шулуун яваад байна уу даа гэж эмээх юм. Улс төрдДашбалбар агснаас авахуулаад Зориг агсан гээд зоригтой эрэмгий залуусыг нухчин дарж байсан. Тиймээс болгоомжлол хэрэгтэй шүү. Тэгээд эрч хүч эрэмгий зоригоосоо битгий ухраарай. Битгий зогсоорой гэж хүсэх байна.
Ийнхүү уулзалтын төгсгөлд Ж.Батзандан хэлэхдээ, иргэд сонгогчид маань надад итгэл хүлээлгэж Их Хуралд суулгасныгби өглөө болгон бодож сэрдэг юм. Энэ их итгэлийг алдаж явахгүйн төлөө иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж явах болно хэмээгээд өндөрлөлөө хэмээн УИХ-ын 53-р тойрогт АН-аас нэр дэвшигч Ж.Батзандангийн сонгуулийн штабаас мэдээллээ.









3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ