Н.Бүргэдаад өгсөн саналыг тооцохгүй

СЕХ өчигдөр хуралдаж, УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 11 дүгээр тойрогт Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч Нанзадын Бүргэдааг нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан. Учир нь тэрээр Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.8 дахь заалтаар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар шийтгэвэрээр тогтоогдсон байна.

Сонгуулийн 11 дүгээр тойргийн саналын хуудсыг хэвлэж, хүргүүлсэн, саналын хуудсыг дахин хэвлэх боломжгүй болсон учраас Сонгуулийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т заасны дагуу Нанзадын Бүргэдаад өгсөн саналыг сонгуулийн дүнд оруулан тооцохгүй байхыг холбогдох сонгуулийн хороодод даалгажээ.

Мөн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийхээр хүсэлтээ ирүүлсэн Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо, “Техникийн болон мэргэжлийн багш нарын холбоо”, Сонгогчдын эрх, шударга ёс төрийн бус байгууллагад зөвшөөрөл олголоо.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ