Дэлхийн Энтрепренеруудын Чуулга уулзалтад Монгол улсын төлөөлөл оролцож байна

Монголын энтрепренер Бат-Ирээдүйн Хонгорзул, Бүдээгийн Амартайван нар 2016 оны 6 дугаар сарын 22-ноос 24-ний өдрүүдэд АНУ-ын Калифорния мужийн Пало Альто хотод болох Дэлхийн Энтрепренеруудын Чуулга уулзалтад оролцож буйг АНУ-ын ЭСЯ-наас зарлахад таатай байна. Тэд дэлхий дахинаас цугласан 700 гаруй энтрепренерууд, мөн хөрөнгө оруулагчид, илтгэгчид болон энтрепренершип салбарын манлайлагчидтай уулзах юм.
Түүнчлэн эдгээр шинийг эрэлхийлэгч энтрепренерууд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Худалдааны сайд Пенни Притцкер, Жижиг бизнесийн газрын зохион байгуулагч Мария Контрерас-Свийт, АНУ-ын ОУХА-ийн зохион байгуулагч Гэйл Смит, Дэлхийн эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан Тусгай үүргийн элчин сайд Кэтрин Рассел болон Олон нийтийн дипломат ажиллагаа болон Олон нийттэй харилцах асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ричард Стенгэл зэрэг өндөр дээд албан тушаалтнуудтай мөн уулзана.
Энэхүү Дэлхийн Энтрепренеруудын Чуулга уулзалт нь 7 дахь удаагийнх бөгөөд АНУ, Турк, Эмират, Малайз. Морокко, Кени улсын засгийн газруудын өмнө зохион байгуулсан чуулга уулзалтуудын үргэлжлэл болж байна. Чуулга уулзалтыг АНУ-д дахин зохион байгуулснаар дэлхий дахины сорилыг хамтдаа даван туулахад дэм болох гүүрийг барьж байгуулахад тууштай хандаж байгаагаа Ерөнхийлөгч Обама онцлон тэмдэглэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ