Иргэний үнэмлэхгүй иргэд сонгуульд санал өгөх боломжтой

Иргэний шинэчилсэн бүртгэлд орж байсан бүх иргэд сонгууль өгөх боломжтой. Иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн болон хугацаа нь дууссан иргэд иргэний үнэмлэхээ захиалж амжаагүй ч сонгуульд саналаа өгөх боломжтой юм байна.
Учир нь сонгогчдын нэрсийн жагсаалтыг цахим хэлбэрээр санал авах байранд хүргүүлсэн бөгөөд иргэн хуруугаа уншуулахад сонгогчдын нэрийн жагсаалтад нэр нь байвал саналаа өгч болно. Мөн санал авах өдрөөс өмнө захиалсан иргэний үнэмлэхээ авч амжаагүй бол цахим машинаас авсан лавлагаагаар саналаа өгч болох юм байна. Харин шилжилт хөдөлгөөн хийсэн иргэн заавал иргэний цахим үнэмлэхтэй байх шаардлагатай.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ