Сонгуулийн санал авах байранд туршилт хийнэ

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, журамд заасны дагуу маргааш буюу зургаадугаар сарын 24-ний өдрийн 12:00 цагт санал авах 1998 байрандтуршилтын ажлыг зохион байгуулах гэж байна.
Туршилтаар санал тоолох төхөөрөмж санал авах байрандаа нэг бүрчлэн хүргэгдсэн эсэх, тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх, түүнчлэн саналын хуудсаа зөв уншиж, бодож байгаа эсэх, үр дүнг дамжуулах зэргээр хэвийн ажиллагааг шалгаж бэлэн байдлыг тогтоох юм байна. Туршилтыг тухайн санал авах байранд ажиллаж буй мэдээллийн технологийн даамал хийж гүйцэтгэнэ.
Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны гуравдугаар сарын 23-нд 14 дүгээр тогтоолоор баталсан “Санал авах байрыг бэлтгэх заавар”-ын дагуу санал авах байрыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө буюу зургадугаар сарын 24-нд бэлэн болгосон байх учиртай юм.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ