Сонгуулийн автоматжуулсан системийг орон даяар туршин шалгав
Ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр бүх 1998 санал авах байранд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, журамд заасны дагуу туршилтын ажлыг зохион байгууллаа.
Энэхүү туршилтаар санал тоолох төхөөрөмж санал авах байрандаа нэгбүрчлэн хүргэгдсэн эсэх, тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх, түүнчлэн саналын хуудсаа зөв уншиж, бодож байгаа эсэх, мөн үр дүнг дамжуулах зэргээртэдгээрийн хэвийн ажиллагааг шалгаж бэлэн байдлыг тогтоов.
Туршилтыг тухайн санал авах байранд ажиллаж буй мэдээллийн технологийн даамал хийж гүйцэтгэсэн бөгөөд нам, эвсэл, төрийн бус байгууллагын хөндлөнгийн ажиглалт дор явагдлаа. Туршилт амжилттай болж, бэлтгэлхангагдлаа гэж СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийнхэн үзсэн байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ