Саналын хуудас дутсан асуудал гарчээ

Улсын хэмжээнд нийт 1 сая 912 мянга 901 хүн сонгууль өгнө гэсэн мэдээллийг Улсын бүртгэл, статистикийн газраас СЕХ-нд өгсөн аж. Энэ дагуу саналын хуудсыг 100 хувь орон нутгуудад хүргүүлсэн байна. Гэтэл зарим аймгуудад саналын хуудас дууссан гэсэн мэдээлэл байгаа юм. СЕХ-ноос энэ мэдээллийг хүлээж аваад яаралтай хуралдаж аймаг, сумдын сонгуулийн хороодод тогтоол гаргаж хүргүүлжээ.

Саналын хуудас тутах болсон асуудалд дараах тайлбарыг өглөө. Улсын бүртгэл статистикийн газраас 84 мянган сонгогчийн бүртгэлд түр хасав тэмдэглэгээг хийсэн байна. Мөн 18 мянган сонгогч шилжилт хийлгэжээ. Ингээд нийт 102 мянган сонгогч саналын хуудасны тоонд ороогүй аж. Гэхдээ асуудлыг шийдвэрлэж, сонгууль өгөхөөр очсон сонгогчид саналаа өгөх бүрэн боломжтой болсон гэдгийг СЕХ мэдэгдлээ.

Дашрамд дуулгахад, саналын хуудсууд тус бүрдээ баркодтой тул өөр тойргийн саналын хуудсыг сольж уншуулах боломжгүй юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ