25685 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгчээ

Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу сонгуулийн санал авах өдрийн өмнө буюу зургадугаар сарын 28-ны өдрийн Мягмар гарагт зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Тус санал хураалтад 27009 иргэн оролцоно гэж бүртгүүлснээс 25685 иргэн буюу 95.1 хувь нь саналаа өгчээ.

Нийслэлд нийт 4691 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөхөөс 4412 сонгогч саналаа өгсөн байна. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгсөн сонгогчид:

  • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй,
  • Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамран ажиллаж байгаа,
  • Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан,
  • Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон,
  • Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ