Сонгуулийн урьдчилсан дүнг 23:00 цагт танилцуулна

УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль өнөөдөр болж, хуулийн дагуу 22:00 цагаас санал хураалт дууслаа. 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт дуусахад 10 минут үлдлээ. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр 23:00 цагт улс даяарх нийт сонгогчдын ирц болон сонгуулийн урьдчилсан дүнгийн талаарх мэдээллийг өгнө.

Энэ удаагийн сонгуульд 11 нам, гурван эвсэл, бусад бие даагчид оролцож, Монгол Улсын 1,9 сая иргэн санал өгөхөөр бүртгэлтэй байлаа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ