“Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвслээс мэдээлэл хийлээ

"Тусгаар тогтнол эв нэгдэл" эвслээс өнөөдөр сонгуулийн үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус эвслийн дарга Г.Уянга “Манай нам энэ удаагийн сонгуульд маш амжилттай оролцлоо. Хоёрхон сарын настай мөртлөө энэ удаагийн сонгуульд өндөр амжилт үзүүлсэн гэж бодож байна. Сонгуулийн санал хураалтын үр дүнгийн судалгаа долоо хоногийн өмнө эрс өөрчлөгдсөн. Бидэнд их туршлага боллоо. Цаашид бид зөв үзэл сурталтай нам, эвсэлтэй хамтран ажиллах болно” гэв.
Мөн тэрээр "Үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-д баяр хүргэх нь зүйтэй. Энэ ялалт бол МАН сайндаа гэхээс илүү сонгууль явуулсан арга хэлбэр, алдаатай холбоотой. Тухайлбал, сонгуулийн системийн алдаанаас болсон. Мажоритар систем бол сонгогчийн санал хамгийн ихээр гээгддэг систем юм. Хамгийн харалсалтай нь, монголчууд сонгуулиа дотроо хийж чадахаа болилоо. Хил хязгаар давсан энэ байдалд дүгнэлт хийх хэрэгтэй.
..."Эрдэнэт" үйлдвэрийн хувийг ОХУ-аас худалдаж авснаар Монголын ард түмний эзэмшилд ирж байгаа юм биш цөөхөн хэдэн хүний халаасанд орно. Энэ нь эдийн засагт ямар ч үр нөлөө үзүүлэхгүй бөгөөд цөөн хэдэн хүнийг баяжуулах эх үүсвэр болно" гэсэн юм. Харин Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч “Манай нам энэ удаагийн сонгуульд эвсэл болж оролцлоо. Сонгуулийн үйл ажиллагаа сайн зохион байгуулалттай болсон. Одоо бид ИТХ-д оролцохдоо энэ удаагийн алдаа оноон дээрээс сургамж авч, засч залруулна. Ард түмний итгэл найдвар хүлээж гарч ирсэн улс төрийн хүчин өмнөх алдаагаа давтахгүй байгаасай гэж хүсч байна" гэж хэллээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ