Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэллээ

Захиргааны ерөнхий хуулийг 2015 оны зургаадугаар сарын 19-нд баталсан билээ. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил болон төрийн алба хаагчдыг сургах, нэгдсэн ойлголттой болгох хугацааг хамааран үзэж уг хуулийн хэрэгжилтийн хугацааг 2016 оны долдугаар сарын 01-ний өдрөөс буюу өнөөдрөөс эхлүүлэхээр зохицуулсан юм.
Захиргааны чиглэлийн үйл ажиллагааг зохицуулсан 230 гаруй хууль өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд төрийн захиргааны үйл ажиллагааг зохицуулсан салбар хуулиудын хүрээнд нийтлэг асуудлуудыг нэгтгэн зохицуулсан суурь хууль байгаагүй юм. Тиймээс захиргааны алба хашиж байгаа 16 мянган алба хаагчийн хэм хэмжээг чанд сахиж ажиллах зохицуулалтыг энэхүү хуульд оруулсан аж. Ийнхүү Захиргааны хэргийншүүхийнгол хууль нь Захиргааны ерөнхий хууль байх юм. Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино.
Захиргааны ерөнхий хуулийг ЭНД-ээс үзнэ үү.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ