МАН Су.Батболдыг хотын даргад нэр дэвшүүллээ

УИХ-д энэ удаад сонгогдсон эрхмүүд түр үнэмлэхээ гардаж авсан бөгөөд ирэх долоо хоногоос тангарагаа өргөнө.
Тэгвэл засгийн эрхийг барихаар болсон МАН-ынхан улс төрийн томоохон томилгооныхоо асуудлуудыг хэлэлцэж эхэлжээ. Тухайлбал, МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж, хотын захирагч буюу нийслэлийн Засаг даргад хэнийг томилох асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн асан Су.Батболдын нэрийг дэвшүүлэхээр тохирсон бөгөөд энэ асуудлыг МАН-ын залуучууд ч хүлээн зөвшөөрсөн байна. Тэгэхээр түүнийг НИТХ-ын анхны хуралдаанаар хотын даргаар томилох эсэхийг шийдвэрлэх юм.
Су.Батболд нь дөрвөн удаа дараалан УИХ-д гишүүнээр сонгогдсон бөгөөд энэ хугацаанд тэрээр Хууль зүй, Дотоод хэргийн Яамны Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан, залуу, туршлагатай түшээдийн нэг юм. Тиймээс намын нөхөд нь түүнийг өнгөрсөн дөрвөн жил нийслэлд чамгүй амжилт гаргасан гэгдэж байсан Э.Бат-Үүлтэй эн зэрэгцэж, амжилтыг нь ахиулах чадвартай нэгэн хэмээн тодорхойлсон ажээ.
Су.Батболд нь өнгөрсөн жилүүдэд 20 гаруй жилийн түүхтэй Нутгийн удирдлагын холбооны тэргүүнээр ажиллаж ирсэн учраас хотын бодлогыг өөрийн гэсэн бие даасан бодлогоор зангидан авч явах чадвартай нэгэн хэмээн үзэж байгаа юм байна.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ