Нийслэлийн Засаг даргад Су.Батболдын нэрийг дэвшүүлжээ

МАН-ын Удирдах Зөвлөлийн хуралдаж, улстөрийн зарим нэг томилгооны асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал, Улаанбаатар хотын Засаг дарга буюу нийслэл хотын захирагчийн албанд УИХ-ын гишүүн асан Су.Батболдын нэрийг дэвшүүлэхээр тохирсон талаар эх сурвалжууд мэдээллэв.

Хотын засаг даргад Ц.Сандуй, М.Амарбаясгалан нар нэр дэвших тухай яригдаж байсан ч МАН-ынхан Су.Батболдыг нэр дэвшүүлэхээр тохирсон аж. Су.Батболд дөрөв дараалан УИХ-д гишүүнээр сонгогдсон бөгөөд энэ хугацаанд тэрбээр Хууль зүй, Дотоод хэргийн Яамны Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Нутгийн удирдлагын холбооны тэргүүнээр ажиллаж байсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө бороо орно
Уржигдар 08 цаг 49 мин