М.Энхболд УИХ-ын дарга боллоо

УИХ-ын чуулганы шинэ гишүүд тангараг өргөж, төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж дуусаад Төрийн ордонд Төрийн дуулал эгшиглэлээ. Үүний дараа УИХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын 65 суудлыг авсан МАН УИХ-ын даргад нэр дэвшүүлэх эрхтэй болсон. МАН-ын Удирдах Зөвлөлийн тогтоолоор М.Энхболдыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр тогтжээ.
Ингээд УИХ-ын даргаар М.Энхболдыг сонгохыг дэмжье гэсэн санал хураалт явуулж, гишүүдийн 86,8 хувь нь дэмжиж УИХ-ын тогтоол батлагдлаа. Анхдугаар чуулганы ирц100 хувь бөгөөд 76 гишүүнээс 66 гишүүн дээрх саналыг дэмжсэн юм.
Ийнхүү УИХ-ын гишүүн Ч.Улаан УИХ-ын даргын тамгыг М.Энхболдод гардуулан өгч, УИХ-ын даргын суудалд урьлаа.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ