Ерөнхийлөгч, УИХ-ын дарга Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад амжилт хүсэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭлбэгдоржМонгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбатыг өчигдөр гэр өргөөндөө хүлээн авч уулзан алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний дээж өргөн барьж Засгийн газрыг удирдах нэр хүндтэй, өндөр хариуцлагатай ажилд нь амжилт хүсэн ерөөлөө.

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд мөн өчигдөр Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдыг хүлээн авч уулзав. Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шинээр эмхлэн байгуулах Засгийн газрын тэргүүнээр томилогдсонд нь баяр хүргэж ажлын амжилт хүслээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ