Ли Көцян Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Ли Көцян өчигдөр 18.00 цагт тусгай үүргийн нислэгээр Улаанбаатарт хүрэлцэн иржээ.Тэрээр Монгол Улсын Засгийн газрын урилгаар 2016 оны 7 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяныг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Син Хаймин болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд “Чингис хаан” нисэх онгоцны буудалд угтан авчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ