Дөрвөн сайдын болон дэд сайд нарыг хэзээ томилох вэ

Ж.Эрдэнэбатын Мэргэжлийн Засгийн газар 13 яам, 16 сайд, 13 дэд сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулахаар бүтэц, бүрэлдэхүүнээ баталсан. Шинэ Засгийн газрыг байгуулах хуулийн хугацаа өнгөрсөн долоо хоногоор дуусгавар болсон ч одоогоор 11 сайдыг батламжилж, ажил үүргийг нь хүлээлгэн өгөөд байна. Гэтэл 16 сайдаас дөрвөн сайдын суудал эзэнгүй үлдээд байгаа билээ. Тодруулбал, Эрчим хүч, Эрүүл мэнд, Барилга, хот байгуулалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын сайд нарын асуудал АТГ-аас "сонирхлын зөрчилтэй" гэсэн нэр дэвшигчдийн талаарх дүгнэлттэй холбоотойгоор шийдэгдээгүй байгаа юм. Мөн иргэдийн үзэл бодол ч нөлөөлсөн гэх. Мэргэжлийн гэх Засгийн газрын томилгоо мэргэжлийн бус болж байна гэх олны шүүмжлэл газар авсан.

АТГ-аас гаргасан дүгнэлтийг ч, ардын үгийг ч хүлээж авах хэрэгтэй гэж Ардын намын удирдлагуудхүлээн зөвшөөрсөн бололтой. Ямартай ч дөрвөн сайдын болон дэд сайд нарын томилгоог энэ долоо хоногт эцэслэхээр болж байна.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ