“Иргэдийн Шударга Шүүх” ТББ МАН-тай хамтрах санал хүргүүллээ

“Иргэдийн Шударга Шүүх” ТББ-аас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ удаад тэд 2016 оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй олонх болж, эрх бариад байгаа МАН-д хамтран ажиллах санал хүргүүлж байгаа юм байна.

Уг хамтран ажиллах саналдаа дараах ажлуудыг хамтарч хийхийг санал болгожээ.

Үүнд:
1. Хууль зүйн салбарын шинэчлэлийг тооцоо судалгаанд үндэслэн дахин хийх. Ийнхүү хийхдээ хүний эрхэнд тулгуурлан хийх, хуульд дахин шинэчлэл хийхгүй бол иргэн хүн эрхээ хамгаалах нөхцөл байдал улам хэцүү болж байгаа тухай дурьджээ.
2. Төрийг хяналттай, хариуцлагатай болгох, Төрийг хариуцлагатай болгоно гэхээс илүүтэй төрийн албан хаагчдын сахилга бат, дэг журам, мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагыг нэмэгдүүлэх, тэдний өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоог хараат бусаар бий болгоно хэмээн тодорхойлох нь зүйтэй.
3. Төрийн албан хаагчид болон иргэдэд хүний эрхийн мэдлэг олгох сургалт зохион байгуулж, Монгол Улсын иргэн өөрийнхөө эрхийг хамгаалах чадварыг нэмэгдүүлэх.

4. Өр зээлэнд дарлагдсан худалдаачид, тэдний нөхцөл байдлыг ашиглан гэмт хэргийн шинж агуулсан мөнгө хүүлэгчидтэй тэмцэж, худалдаа эрхлэн амьдарч буй 200 мянга гаруй иргэний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэднийг үйлдвэрлэгч болгох

5. Хөдөлмөрийн хууль, тогтоомжийн биелэлтийг хянах, хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага сул байгаагаас ажил, хөдөлмөр эрхэлж амьдрах хүсэлтэй залуусыг мохоох, хүч хөдөлмөрийг нь мөлжих, өөр амар хялбар аргаар амьдрах хүслийг нь би болгох зэргээр нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байгааг таслан зогсоож, амьдрах хүсэлтэй залуусыг дэмжиж бие даан амьдрах чадвартай болгох гэх мэт саналуудыг хүргүүллээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ