Өнөөдөр шинэ Засгийн газрын анхдугаар хуралдаан болно

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан долоо хоногийн бүрийн лхагва гаригт хуралдана. Энэ дагуу шинэ Засгийн газар анхдугаар хуралдаанаа өнөөдөр хийх учиртай. Гэвч одоогоор сайд нарын бүрэлдэхүүн дутуу байгаа. Тиймээс өнөөдөр үлдсэн дөрвөн сайдын асуудлыг амжуулж бүтэн бүрэлдэхүүнээрээ хуралдах уу, эсвэл 12-уулаа хуралдах уу гэдэг нь тодорхойгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын хуулиар Засгийн газрын хуралдааны дэгийг нарийвчлан зохицуулдаг. Уг хуулийг дагаж гаргасан Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолд “Засгийн газрын хуралдаан долоо хоногийн лхагва гаригт болно” гэж заасан байдаг юм.
Хууль, тогтоолын дагуу Мэргэжлийн Засгийн газрын хуралдааныг 2016 оны долдугаар сарын 25-наас эхлэн долоо хоног бүрийн лхагва гаригт хуралдаж байхаар шийдвэрлэсэн.
Өмнө нь Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газар бямба гаригт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар даваа гаригт хуралддаг байсан юм.
Засгийн газрын танхимын хуралдааныг хэзээ хуралдуулж байх талаар хамгийн сүүлд баталсан журмууд:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ