МАН-ын Удирдах зөвлөл дөрвөн сайдыг тодрууллаа

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дөрвөн сайдынхаа нэрийг тодруулан дэмжлээ. Тодруулбал, Барилга хот байгуулалтын сайдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр, Эрчим хүчний сайдад өмнө нь тус яамны дэд сайд байсан Т.Энхтайван, Эрүүл мэндийн сайдад Арьс судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Морин спорт, уяачдын холбооны Нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарыг нэр дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ.

МАН-ынхан энэ удаад ард түмнийхээ хүлээлтийг ийм байдлаар эцэслэсний сацуу давхар дээлгүй хүмүүсийг сонгож, нэр дэвшүүлсэн сайд нарынхаа асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг рүү оруулахаар болсон байна.

Олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан дөрвөн сайдын томилгооны асуудал ийнхүү тодорхой боллоо.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ