МАН-ын бүлэг дөрвөн нэр дэвшигчийг дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөлөөс дөрвөн сайдын нэрийг тодруулсан талаар өмнө нь бид мэдээлсэн. Тодруулбал,
-Барилга хот байгуулалтын сайдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр,
-Эрчим хүчний сайдад өмнө нь тус яамны дэд сайд байсан Т.Энхтайван,
-Эрүүл мэндийн сайдад Арьс судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэг,
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Морин спорт, уяачдын холбооны Нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарыг нэр дэвшүүлсэн билээ. Тэгвэл МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газрыг яаралтай бүрдүүлэх хэрэгтэй хэмээн үзээд эдгээр нэр дэвшигчдийг дэмжжээ.
Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ