Завханы Засаг даргаар Д.Батсайханыг ИТХ-аас нь томилжээ

Аймгуудын ИТХ-аас Засаг дарга нараа тодруулж, Ерөнхий сайд зарим томилгоогоо хийж өнгөрсөн сарын сүүлчээр батламжилсан.

Харин Ховд, Завхан, Дундговь аймгуудын Засаг дарга нарыг хараахан батламжлаагүй байсан юм. Тэгвэл Завхан аймгийн Засаг даргаар Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.БатсайханыгИТХ-аас нь томилсон бөгөөд түүнийг Ерөнхий сайд батламжилна.Энэ удаагийн сонгуулиар Ардчилсан нам ганцхан аймагт ялалт байгуулсан нь Завхан юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ