АН-ын онцгой комисс мэдээлэл хийнэ

АН-ын Гүйцэтгэх зөвлөлөнгөрсөн сарын 20-ны өдөр хуралдаж, УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн явцад гарсан хууль бус үйлдэлд судалгаа хийж, дүгнэлт гаргах онцгой комиссыг байгуулсан. Онцгой комиссын даргаар УИХ-ын гишүүн Я.Санжмятав, дэд даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ажиллаж байгаа юм. Тус онцгой комисс өнөөдөр 11:00 цагт Ардчилсан намын төв байранд уг асуудлаар мэдээлэл хийхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ