Нийслэлийн бүтцэд “Залуучуудын хөгжлийн газар”-ыг нэмж баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыншинэчилсэн бүтэц”- ийг хэлэлцэн баталлаа.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчС.Батболд“Тамгын газрын бүтэц”-ээ өргөн барихдаа ирэх дөрвөн жилд хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, ажлын байр нэмэгдүүлж, өрх бүрийг орлоготой байлгахүндсэн зарчмыг баримталсан байна.
Нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрт үндэслэн нийслэлийн удирдлагын бүтэц болонЗасаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн харъяа газар, агентлагуудад зарим өөрчлөлтийг хийсэн байна.Өмнөх Засаг дарга6 орлогчтой байсан болирэх дөрвөнжилд 4 орлогчтой ажиллахаарЗасгийн газрын хуралдаанаарбатлуулав.
Засаг даргын4 орлогч Хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах асуудал,Гэр хорооллын хөгжил, нийгмийн бодлогын асуудал,Дэд бүтцийн хөгжлийн асуудал,Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хариуцан ажиллана.
Нийслэлийн Засаг дарга 1992-1995 онд4,2008 - 2012 онд 4,2012 -2016 он хүртэл 6 орлогчтой тус тус ажиллаж байжээ.
Засаг даргын Тамгын газрын хэлтсийн тоог нэгээр бууруулсан байна.Харьяа газар, агентлагийн тоог хадгалж,заримынх нь чиг үүргийг өөрчилсөн.Нийслэлийн хүнамын34 хувийг16 - 35 насын залуучууд эзэлж байгаатай холбогдуулан“Залуучуудын хөгжлийнгазар”- ыгшинээрбайгуулахаар шийдвэрлэсэн байна.Засгийн газрын бүтэц, бүрэлдхүүний тухай хуулиар “Үндэсний хөгжлийн газар” байгуулагдаж байгаатай уялдууланнийслэлданх удаа ”Үйлдвэрлэл, инновацийн газар” байгуулахаар бүтцийг баталжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатархотын захирагчС. Батболдөрх бүрийг орлоготой болгох, орчин үеийн шинэ техник технологийгүйлдвэрлэлд нэвтрүүлэх,залуус, гэр бүлийг дэмжих бодлого барьж ажиллана. Мөн инженерийнбайгууламжийн шийдэлд дэвшил авчрах,Гэрхорооллын дахин төлөвлөлтийг бодитооршийдэх бодлого хэрэгжүүлнэ.
“Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх” бодлогын хүрээнд өрх бүрийн нэг хүнийг тогтмол ажилтай, орлоготой болгох зорилт тавин ажиллана.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бодлогыг шинэчлэхдээ боломжит газруудад дэд бүтэц хүргэж,өөрийн газартаа эзэн нь байхнөхцөлийг бүрдүүлэх бол зарим хэсгүүдэд “Дэд хороолол” барина.Үйлдвэрлэл, инновацийн асуудалд онцгой анхааран ажиллана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ