Монгол Солонгосын онгоцыг өөрийн далбаан дор бүртгүүлэхээс татгалзав
Лхагва гаригт /2016.08.03/ “Войс оф Америка-VOA” агентлаг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2270-р тогтоолын хүрээнд Монгол улс далбаагаа Хойд Солонгосын 14 хөлөг онгоцонд ашиглуулах эрхийг цуцлах тухай акт өргөн барьсан талаар мэдээлсэн байна.
Учир нь цөмийг зэвсэг болон пуужинг Хойд Солонгос удаа дараа туршсанаас үүдэн тус улс нь олон улсын байгууллагуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаатай холбогдуулан Монгол Улс өөрийн төрийн далбаагаа Хойд Солонгосын хөлөг онгоцнуудад ашиглуулахаас татгалзсан байна хэмээн Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлэв.
Үүний үр дүнд хүн төрөлхтнийг үйл олноор устгадаг зэвсгүүдийг ашиглахыг дэмждэг Хойд Солонгосын эсрэг авч буй хориг арга хэмжээг хэрэгжүүлэх явц нэг алхмаар урагшлах аж.
Мөн 90 хоногийн дотор тус актын хэрэгжилтийн дэлгэрэнгүйг батлах хүсэлтийг НҮБ-ийн гишүүн орнууд гаргасан байна. Ингэснээр Хойд Солонгос нь өөрийн далбаан дор хөлөг онгоцоо эзэмших бөгөөд олон улсын байгууллагуудын хяналтад бүрэн шилжихийн сацуу далайд чөлөөтэй зорчих боломжийг нь хязгаарлана хэмээн Өмнөд Солонгосын төр засгийн удирдлагууд онцолсон аж.
Монгол Улс нь далайд гарцгүй орон боловч гадаадын 400 орчим онгоцонд өөрийн далбаан дор үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байдаг аж.
Өнгөрөгч зургадугаар сард Хятад болон ОХУ, Хойд Солонгосын 27 хөлөг онгоцыг нэвтрүүлэхийг хориглон хар жагсаалтад оруулсан байна.
Мөн Уганда улс Хойд Солонгостой батлан хамгаалах, цэргийн хамтын ажиллагаагаа цуцалхаар болсон бол Катар Хойд Солонгосын ажилчдын визинд хязгаарлалт тогтоожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ