АТГ-ынхан Н.Энхбаяраас мэдүүлэг авчээ

МАХН-ын төв байранд буюу тус намын дарга Н.Энхбаярын албан өрөөнд 10 гаруй залуус ирсэн байна.

Тэд МАХН-ын даргыг албан өрөөнд нь цоожилж хэнийг ч оруулаагүй байна. Харин гурван эмч ирж, намын даргын өрөө рүү орсон хэмээн эх сурвалж хэлсэн юм. АТГ-ынхан Н.Энхбаяраас байцаалт авч байна хэмээн мэдэгдсэн бөгөөд харин тус намынхны зүгээс Н.Энхбаяраас АТГ-ынхан өмгөөлөгчгүйгээр байцаалт авлаа гэсэн байр суурийг илэрхийлэв.

Ингээд алба хаагчид мэдүүлгээ авчдуусаад өрөөнөөс гарч явсан бөгөөд МАХН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан албаны даргын хэлж буйгаар, тэд Н.Энхбаяр даргад тогтоол танилцуулсан гэнэ. Бас нэг эх сурвалжийн хэлснээр АТГ-ын ажилтнууд МАХН-ынханд “Өнөөдөр ажиллагааг дуусгана” гэх тайлбар өгсөн гэлээ.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ