Дэд сайд нарыг ХОМ-ээ өгөхийг анхаарууллаа

Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасны дагуу Улсын Их Хурал, Засгийн газраас томилогддог албан тушаалтнууд тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үүрэгтэй.

Иймд Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаанаар томилогдсон төрийн өндөр албан тушаалтнууд болон яамдын дэд сайдууд дээрх хуулийн хугацаанд багтаан мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газарт бүртгүүлэхийг анхаарууллаа.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-нийөдрийн 12 дугаартогтоолоор Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан шинээр байгуулагдсан яам, агентлаг болон татан буугдсан агентлагуудын мэдүүлэг гаргагчидтай холбоотой шилжилт хөдөлгөөн, томилгоотой холбоотой асуудалд тус газраас хяналт тавин ажиллаж байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ