Ж.Батзандан гишүүн иргэдтэйгээ 14 хоног тутам уулзаж ажиллана

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2016-08-09/ Баянзүрх дүүргийн 9,11,12,13,16,19,23,24,27 дугаар хорооны иргэдтэй уулзлаа.

Тэрээр уулзалтын эхэнд шинээр батлагдсан зарим хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулаад иргэдийн зүгээс тавьсанасуултанд хариулав. Тухайлбал, БЗД-ийн 19 дугаар хорооны иргэн н.Эрдэнчулуун Баянзүрх хайрханыг тохижуулах ажилд хамтарч ажиллахыг хүслээ. Үүний хариуд Ж.Батзандан гишүүн дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд,дүүргийн Тамгын газраас зохион байгуулдаг тохижилтын ажлуудыг судалж үзэхийг санал болголоо.Мөн БЗД-ийн 23-р хорооны өндөр настан н.Раднаа, БЗД-ийн 13 дугаар хорооны өндөр настан н. Болормаа,н.Долгорнарын иргэд тэтгэвэр тэтгэмжийн зөрүүг арилгаж,нэмэгдэл олгохталаар асуужярилцав.

Мөн иргэдийн зүгээс Монгол улсад эмчлэгдэх боломжгүйөвчнүүдийн талаар цаашид дорвитой арга хэмжээ авч ажиллах талаар санал солилцсон юм. Ж.Батзандан гишүүн хариулахдаа, шинээр томилогдсон Эрүүл мэндийн сайдад энэ талаар уламжилж, гадаадад өндөр зардлаар хийгдэх эмчилгээ, хагалгааг эх орондоо хийх нөхцөл бололцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллах болно гэлээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Ж.Батзандан зөвхөн тойргийнхоо иргэд сонгогчид гэлтгүй Баянзүрх дүүргийн хэмжээнд ажиллах болно гэдгээ дуулгалаа. Цаашид14хоног бүр иргэдийн төлөөллөө хүлээн авч уулзан, асуудлыг нь шийдвэрлэх замаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудад иргэдээс ирүүлсэн өргөдөл ,санал хүсэлтийг уламжилж ажиллах болно хэмээгээд уулзалт өндөрлөлөө.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ