З.Нарантуяа Төсвийн зарлагын хяналтын дэд хороог удирдана

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороог УИХ-ын гишүүн З.Нарантуяа удирдахаар болжээ. Тодруулбал, тус хороог УИХ дахь цөөнхийн бүлэг удирддаг хуультай. Иймд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн З.Нарантуяаг санал болгосны дагуу түүнийг тус хорооны даргаар сонгожээ.

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нь 2016 оны төсөв дээр ажиллах юм. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулж, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо мөн ажиллахаар боллоо.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ