"Сайн" хөтөлбөрүүдийг зогсоолоо

Засгийн газрын гишүүд бүрдлээ

Тус хуралдаанаар гурван яамны дэд сайдын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал:

  1. ХХААХҮ-ийн дэд сайдаар Ж.Сауле /МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга/
  2. Гадаад харилцааны дэд сайдаар Б.Батцэцэг /“Мөнхийн үсэг” компанийн захирал/
  3. Барилга хот байгуулалтын дэд сайдаар Ш.Лхамсүрэн /ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч/-г томилжээ.

Зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг томиллоо

Үүнд:

  1. Б.Баярсайханыг -Үндэсний хөгжлийн газрын
  2. Ц.Ням-Осорыг - Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын
  3. Л.Зоригийг - Татварын Ерөнхий газрын
  4. Р.Содхүү - Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрын
  5. Ц.Шаравжамцыг - Биеийн тамир, спортын газрын
  6. Б.Баатарцогтыг - Ашигт малтмал, газрын тосны газрын
  7. Н.Цагаанхүүг-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын
  8. П.Нямдавааг - Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын
  9. Б.Асралтыг - Гаалийн Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг тус тус томилжээ.

Түүнчлэн ЗГХЭГ-ын дэд даргын түр орлон гүйцэтгэгчээр н.Даажав ажиллана.

“Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг зогсоолоо

Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчиж байгааучир “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийгзогсоохоор болов.

“Сайн” хөтөлбөрүүдийг 2016 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг 2016 оны улсын төсөвт тусгаагүй байсан юм. Сонгуульд санал авах зорилгоор Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчин хэрэгжүүлж эхэлсэн эдгээр хөтөлбөрт 596 тэрбум төгрөг зарцуулжээ.

Мөн 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2016 оны улсын төсвийн тодотголдхуульд нийцүүлэн тусгахаар танилцуулахыг Сангийн сайд, БСШУС-ын сайдад даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө.

Мальта, Хорват Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар,Бүгд Найрамдах Мальта Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг, мөн Монгол Улсын Засгийн газар,Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа. Ингэснээр дипломат болон албан паспорт эзэмшигч хоёр улсын иргэд 30 хүртэл хоногхарилцанвизгүй зорчих боломжтой болж байна.

Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар бол 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн малчид эрэгтэй60, эмэгтэй 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа. Сүүлийн жилүүдэд малчнаар ажиллах иргэдийн тоо цөөрсөн, малчдын цаг, наргүй ажилладаг хөдөлмөрийн хүнд нөхцөл зэргийг харгалзан малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван жилээр наашлуулах ньзүйтэй. Гэхдээ тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны болзлыг хангасан малчин эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа өндөр настны тэтгэврээ тогтоолгож болох хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгалаа.

Тамирчдад олгох мөнгөн шагналын эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгахыг даалгалаа

Олимп, дэлхий, тивийн наадам,тэмцээнд амжилт үзүүлж, медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгодог хуультай. Үүний үр дүнд Монголын тамирчдын амжилт эрс дээшилсэн бөгөөд үүний нэг илрэл нь одоо болж байгаа зуны Олимпийн наадамд спортын 9 төрлөөр 43 тамирчин оролцож байна.

Гэвч энэ хуулийн хэрэгжилт, мөнгөн шагнал олгох ажил сүүлийн жилүүдэдзогссон байна. 2015 оны жилийн эцсийн байдлаар спортын 13 төрлөөр мөнгөн шагнал авах болзлоо хангасан 2069 тамирчин, дасгалжуулагч байгаа бөгөөд тэдэнд олгох 1.7 тэрбум төгрөгийн өр үүсээд байгаа юм.

Иймд тамирчид, дасгалжуулагчдынхаа амжилтыг үнэлж энэ мөнгийг олгох, мөн Рио де Жанерогийн олимпоос медаль хүртсэн тамирчдад олгох мөнгөн шагналын эх үүсвэр, санхүүжилтийг төсвийн тодотголоор шийдэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ