АН "Сайн" хөтөлбөрүүдтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

Засгийн газрын хуралдаанаар өчигдөр “Сайн" нэртэй дөрвөн хөтөлбөрийг зогсоох шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нар өнөөдөр мэдээлэл хийхээр болсноо мэдэгдлээ.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэрээ эдийн засгийн хүнд үед дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бололцоогүй болохыг хэлсэн юм.Дээрх зээлийн хөтөлбөрүүд хэрэгжсэнээр хүүгийн зөрүүг нөхөх шаардлага үүсч тэр хэрээр ачааллыг үүрүүлж байгаа тул “Сайн” хөтөлбөрүүдийг зогсоохоос аргагүй гэдгийг тэрээр мөн мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр Ардчилсан намын зүгээс энэ асуудлаар 11:00 цагт мэдээлэл хийх болно.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ