Ж.Батзандан гишүүн “Ардчиллын төлөө” Баянхонгор аймгийг зорилоо

Ж.Батзандан гишүүн “Ардчиллын төлөө”Үндэсний хэлэлцүүлэг-1 ”-ээ хийхээр Баянхонгор аймгийг зорилоо.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийж “Ардчиллын төлөө- Үндэсний хэлэлцүүлэг” хийх болсноо дуулгасан. Тэрбээр энэ ажлын хүрээнд өнөөдөр ардчиллыг дэмждэг залуусынхамтБаянхонгораймгийг зорьсон байна.
Уг хэлэлцүүлгээр ирээдүйн АН ямар байх вэ, орчин үеийн улс төрийн намын шинэчлэл, АН-ын дүрэмд оруулах өөрчлөлт, намын лидерээ тодруулах шинэ системийг бий болгох талаар ярилцах юм.
Ж.Батзандан гишүүн хэлэхдээ, “ Монголын Ардчиллыг аврахын тулд эхлээд АН-ыг аврах хэрэгтэй. АН-ыг хаалттай биш нээлттэй нам болгох, хувийн засаглалтай бус олон нийтийн засаглалтай болгож хувиргах шаардлагатай. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр Ардчилсан нам маань 30 тусдаа толгойтой, 30 бие даасан нам болж хуваагдаад байна. Орон нутгийн намууд нь үндсэндээ хувьчлагдсан компани шиг болсон.Үзэл санаа үнэт зүйлээсээ хэт холдчихлоо.
Хэт хэвтээ тогтолцоо, фракц хоорондын зодоон, үзэл санаа үнэт зүйлээ гээснээс болж АН өнөөдөр шүншиггүй бурхан шиг, сүнсгүй хүн шиг болжээ. Сонгуулийн ялагдал бол ухаарал юм. АН-ын нийт гишүүд, дэмжигчид бид намаа аврах, шинэчлэхийн төлөө нэгдэх цаг болсон” гэлээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ