С.Батцэцэг олимпийн хүрэл медаль хүртэж байв

Зуны олимпийн наадмын эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн Англи улсын Лондон хот, 2012 оны наймдугаар сарын 8-10-нд болсон билээ. Энэ тэмцээнд 76 бөх өрсөлджээ.

48 кг 1. Хитоми Обара Сакамото /Япон, дэлхийн 8 удаагийн аварга/

2. Мария Стадник /Азербайжан, олимпийн хүрэл, ДАШТ-ний алт,

мөнгөн медальт, европийн 3 удаагийн аварга/

3. Кароль Хьюн /Канад, ДАШТ-ний хүрэл медальт/

3. Кларисса Чун, /АНУ, насанд хүрэгчдийн болон залуучуудын

дэлхийн аварга/

9. Даваасүхийн Отгонцэцэг /Монгол, ДАШТ-ний мөнгөн медальт/

Энэ жинд 19 бөх өрсөлджээ. Энэ жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогт колумбын бөх Каролина Кастилло Хидальготой таарч 1:1, 2:0 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт польшийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт, европийн аварга Ивона Нина Матковскатай барилдаж 1:0, 1:2, 0:3 оноогоор ялагджээ.

55 кг 1. Саори Йошида /Япон, олимпийн хошой, дэлхийн 9 удаагийн

аварга, Азийн наадам болон аварга шалгаруулах тэмцээний алтан

медальт/

2. Тоня Лунн Вербеек /Канад, олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ний

мөнгө, хүрэл медальт/

3. Юлия Раткевич /Азербайжан, дэлхийн болон европийн аварга/

3. Жаклина Рентериа Кастилло /Колумб, олимпийн хүрэл медальт/

17. Сүндэвийн Бямбацэрэн /Монгол/

Энэ жинд 19 бөх өрсөлджээ. Энэ жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн шведийн бөх, дэлхийн аварга Софья Маттсонтой барилдаж 0:5, 0:2 онооны харьцаагаар ялагджээ.

63 кг 1. Каори Ичо /Япон, олимпийн хошой, дэлхийн 7 удаагийн аварга,

Азийн наадам болон аварга шалгаруулах тэмцээний алтан медальт/

2. Риуксю Жанг /БНХАУ, ДАШТ-ний хүрэл медальт/

3. Соронзонболдын Батцэцэг /Монгол, дэлхийн аварга/

3. Любовь Волосова, /ОХУ, ДАШТ-ний хошой мөнгө, хүрэл медальт,

европийн хошой аварга/

Энэ жинд 20 бөх өрсөлджээ. Энэ жинд зодоглосон Гавьяат тамирчин С.Батцэцэг нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт ӨАБНУ-ын бөх Сильвия Датту-Нгонга Тараагоуг 4:0, 4:0 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт латвийн бөх, европийн аварга Анастасия Григорьеваг 5:0, 5:4 оноогоор хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд японы бөх Каори Ичод 0:1, 0:4 оноогоор өвдөг шороодож дараа нь канадын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Мартина Дюгреньетэй барилдаж 2:0, 1:0 онооны харьцаагаар ялж хүрэл медаль хүртэв.

72 кг 1. Наталья Воробьёва /ОХУ, залуучуудын ДАШТ-ний 3 удаагийн

аварга/

2. Станка Златёва Христова /Болгар, олимпийн мөнгөн медальт,

дэлхийн 5 удаагийн аварга/

3. Гюзель Манюрова /Казахстан, ДАШТ-ний хүрэл медальт, азийн

аварга шалгаруулах тэмцээний 3 удаагийн аварга/

3. Майдера Унда Гансолес де Аудикана /Испани, ДАШТ-ний хүрэл

медальт/

8. Очирбатын Бурмаа /Монгол, ДАШТ-ний мөнгөн медальт/

Энэ жинд 18 бөх өрсөлджээ. Энэ жинд өрсөлдсөн Гавьяат тамирчин О.Бурмаа канадын бөх Лич Мариам Лораине Каллахантай таарч 1:0, 5:0 онооны харьцаагаар дийлж гуравдугаар тойрогт испанийн бөх ДАШТ-ний хүрэл медальт Майдера Унда Гансолес де Аудиканатай барилдаж 1:1, 2:0, 0:1 онооны харьцаагаар ялагджээ.

Багийн дүн

Нэгдүгээр байр Япон, 30 оноо

Хоёрдугаар байрОХУ, 24 оноо

Гуравдугаар байрКанад, 23 оноо

Долоодугаар байрМонгол, 13 оноо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Өчигдөр 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Өчигдөр 08 цаг 49 мин