Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагуудыг томилов

Засгийн газар өнгөрсөн лхагва гаригт хуралдаж Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсанБ.Даажамбыг томилсон байна. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг чөлөөлж, Б.Батбаярыг томилжээ.
Тус хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн Банкны үйл ажиллагааг буюу тодруулбал, анх байгуулагдсанаас нь хойших санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт, төслийн сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулаад байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ