Б.Батхуяг: Зарим аймагт дахин сонгууль явуулах шийдвэр гарсан

АН-ын Онцгой комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батхуяг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

МАН-ын удирдлагуудтай холбоотой 60 тэрбумын тухай бичлэгийг шалгаад эвлүүлэг хэмээн олон нийтэд зарлаад буй. Тэгвэл бичлэгт нэр нь дурьдагдсан МАН-ын хариуцлагатай албан тушаалтан хэргээ хүлээсэн гэдгийг Б.Батхуяг мэдэгдлээ. Тэрээр энэ талаар хэлэхдээ "Бид дээд шатны прокурорт нь гомдол гаргана. Уг бичлэгийг эвлүүлэг гэсэн яриа гарсан ч Шүүхийн шинжилгээний байгууллагын эцсийн дүгнэлтгараагүй байгаа." гэсэн юм.

Мөн 2016 оны аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль будилаантай болсон гэх хардлага байгааг тэрээр хэллээ. Энэ талаар “2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль будилаантай болсон талаар хэд хэдэн гомдол шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Тухайлбал, Орхон аймгийн Хяналтын шатны шүүхээс 29 нэр дэвшигчийн дунд дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан байна. Үүнийг СЕХ, аймаг, орон нутгийн удирдлагуудад хүргүүлнэ. Мөн Дархан-Уул аймагт 15 нэр дэвшигчийг бүртгээгүй хэрэг гарсан. Уг асуудлыг Улсын дээд шүүх хэлэлцээд Дархан-Уулд дахин сонгууль явуулах шийдвэр гарсан. Мөн Сүхбаатар аймгийн ИТХ хууль бусаар хуралдаж Засаг даргаа томилсон талаар бид мэдээлж байсан. Сүхбаатар аймгийн Анхан шатны шүүхээс аймгийн ИТХ-ын шийдвэр хууль бус байна гэсэн шийдвэр гарсан байна.

СЕХ-ны удирдлагууд захиргааны акт гаргах замаар сонгуулийн дүнд нөлөөлсөн талаар бид өмнө мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, 21 аймаг, 9 дүүрэгт сонгогчдын тоогоор саналын хуудас хүргэсэн гэж мэдээлж байсан ч зарим тойрогт 80 хувь нь л хүргэгдсэн байна. Энэ асуудлыг бид ТЕГ-т хүргүүлсэн. Энэ долоо хоногт тодорхой хариу гарах байх” гэлээ.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ