АН-ын ҮЗХ-ны хуралдаан хойшлогдлоо

АН-ын ҮЗХ-ны хуралдаан энэ сарын 25-нд буюу маргааш хийхээр товлогдоод байсан юм. Хуралдаанаар ирэх 12 дугаар сарын эхээр хуралдах АН-ын Их хуралд бэлтгэх ажлын хэсгийг байгуулж, намын дүрмийн шинэчлэлийн асуудлыг хөндөхийн зэрэгцээ өнгөрсөн долдугаар сард ҮЗХ-гоор хэлэлцэж дуусаагүй асуудлаа хэлэлцэхээр төлөвлөж байсан аж. Мөн уг хуралдаанаар намын даргыг түр томилж, Их хурлаараа баталгаажуулна гэсэн мэдээлэл байсан бол эх сурвалжийн мэдээлснээр хуралдаан хойшлогдохоор болжээ.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ